Friday, February 25, 2000

ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм

Дүрэм №10.
ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм:

1. Урт ы үсгийг эр үгэнд бичнэ. Эм үгэнд ердөө бичихгүй. Жишээлбэл: ардын, нарны, хотыг, уулыг гэх мэт.

2. Эм үгэнд ий үсгийг бичнэ. Жишээлбэл: хүний, эрдмийг, өвлийн, шүлгийг гэх мэт.

3. ий үсгийг эр үгэнд хааяа бичнэ. Үүнд: ж, ч, ш, ь, и хэлний г үсгээр төгссөн эр үгэнд бичнэ. Жишээлбэл: туужийг, ачийн, багшийн, айргийг, ааргийн, харь-харийн, анги-ангийн гэх мэт.

22 comments:

  1. санхүүжилт гэдэг үгэнд ямар үсгийг залгах вэ?

    ReplyDelete
  2. medeej em ugiin ii useg zalgana sanhuujiltiin gedegt

    ReplyDelete
  3. Энэ линкийг олсондоо маш баяртай байнаа. олон зуун ЛАЙК одоо л өгөх хэрэгтэй шүү залуусаа. Бас дагаж мөрдье, эх хэлээ хамгаалъя.

    ReplyDelete
  4. санхүүжилт гэдэг үгэнд яагаад ий залган гэдгийг Монгол хэлний дүрмийн дагуу тайлбарлана уу

    ReplyDelete
  5. би танхимийн, тамирийн гэж бичээд байдаг. зарим хүн танхимын, тамирын гэж бичих юм. аль нь зөв бэ?

    ReplyDelete
  6. энэ ер нь асуултанд хариулах янзгүй, сөнөж байгаа блог байна дөө. хэрэггүй асуулаа.

    ReplyDelete
  7. энэ ер нь асуултанд хариулах янзгүй, сөнөж байгаа блог байна дөө. хэрэггүй асуулаа.

    ReplyDelete
  8. Санхүүжилт гэдэг үг нь сан᠎-хүүжилт гэсэн хоёр үгнээс бүтсэн үг. Тиймээс сүүлийн үг нь эм үг учир эм үгийн ийн бичнэ. Тамир, Танхим гэдэг бол нэг үг. Эр эгшиг үг учир тамирын, танхимын гэж эр үгийн ы-тэй бичнэ. Сөнөөгүй блог шүү.

    ReplyDelete
  9. Санхүүжилт гэдэг үг нь сан᠎-хүүжилт гэсэн хоёр үгнээс бүтсэн үг. Тиймээс сүүлийн үг нь эм үг учир эм үгийн ийн бичнэ. Тамир, Танхим гэдэг бол нэг үг. Эр эгшиг үг учир тамирын, танхимын гэж эр үгийн ы-тэй бичнэ. Сөнөөгүй блог шүү.

    ReplyDelete
  10. urt "i"-g er ugend haiya zalgana gj ch, j, sh -iin araas orson dohioldold bichih gj helehgui yu

    ReplyDelete
  11. Сан-хүүжилт 2 үг гэсэн бна. Хүүжилт гэж үг би лав мэдэхгүй. Санхүү гэдэг үг биш үү? Бас санхүүжилтын гэж бичих бхаа. Үгийн язгуурын эр эгшиг а- с хамаарч эр үгийн ы залгана гэж бодож бна. Тэрнээс биш ж, ч, ш- н дараа ы бичнэ гэсэн дүрэмд хамаарахгүй. Санхүүжилт гэдэг үг т - гийгүүлэгчээр төгсөж бгаа биз дээ?!тамирын, танхимын гэж бичдэг, эр үг учираас

    ReplyDelete
  12. Алтаа-тай санал нэг байна. Санхүүжилт гэдэг үгэнд ы залгана.
    Гэхдээ дүрмийн мэдээлэл оруулж өгсөнд баярлалаа.

    ReplyDelete
  13. энэ блогыг олсондоо баяртай байнаа. бага - ын юм уу эсвэл ийн юмуу. Мѳн баг - ын юмуу эсвэл багийн юм уу. бага, баг гэдэг хоёр үг.

    ReplyDelete
  14. бага нь багын болно баг нь багийн болно. баг гэдэг үгний г-нь хэлний угийн г учраас араас нь эм үгийн ий залгана

    ReplyDelete
  15. байгууллага гдэг үгэн дээр алын залгах вэ й ы

    ReplyDelete
  16. Санхүүжилт гэдэг үгийн тухайд HuraiMongol-ыг дэмжиж байна. Аливаа үг нийлмэл л биш бол үгийн үндэс нь дан эр юмуу эм эгшигтэй байдаг. Сан-эр эгшигтэй, хүү гэдэг чинь зээлийн хүү, хүүлэх гэдэг үгсийн үндэстэй эм үг. Тиймээс санхүү+жилт гэдэг үг чинь дээрх хоёр үгээс тогтсон нийлмэл үг тул дүрмийн дагуу -ийн залгах нь зөв. Байхгүй гэдэг үг байх, гүй (үгүй) гэсэн хоёр үгээс бүтнэ. Үүнийг байхгүйгээс гэж эм төгсгөл залгахаас биш, байхгүйгаас гэдэггүй биз дээ?

    ReplyDelete
  17. Сүүлийн хариулт оновчтой юм байна. Баярлалаа.

    ReplyDelete
  18. наадчин буруу санхүүжилт гэдэг үгэнд урт эгшиг үү орсон болхор эгшиг оруулаар зохчих ёсоор бол үү г дагаад эм үгийн ий бичнэ

    ReplyDelete
  19. загасны юу гэж тайлбарлах вэ




    ReplyDelete
  20. энэ ч яамай байна аа. Хаан байн??? gej bichij bga humuus shu de

    ReplyDelete