Monday, September 03, 2007

Анхны тєсєл - Анхны сэтгэгдэл

Ажилд ороод эхэлсэн анхны маань төсөл энэ оны 2-р сараас эхэлсэн төслийн дундаас 4-н сард орж эхэлдэг юм байна... гадны хөрөнгө оруулалттай үнэт цаасны компанын системийг шинэчлэх төсөл байж таарсан. Компани шинэ байранд нүүж орохтой зэрэгцээд, бүх хэрэглэгчийн PC-н үйлдлийн системийг шинэчлэх бас дээр нь миний хувьд хамгийн чухал болох арилжааны системийн гол араг яс болсон юникс ажлын машинаас салж windows-н орчинд шилжих гэсэн олон олон өөрчлөлт, шинэчлэлт давхацсан энэ том төслийн нэг эрэг шураг нь болж ажиллах боломж тохиолоо.

Тийм газар админ хийх аз завшаан ч хаанаас олдохов, гэхдээ энэ том тогоонд хамт буцалж байгаагийн хувьд ер нь санхүүгийн компани яаж ажилладаг, тэр нүсэр системийг хэрхэн зохион байгуулж, яаж авч явж байна гэдгийг нэг их нарийн биш ч, ерөнхийд нь гадарладаг болж эхэлсэн. Reuters, Bloomberg, Baikai гэхчлэн нэрийг нь ч сонсож байгаагүй арилжааны системүүдийн талаар бага сага олоод мэдчих санаатай чихээ дэлдийлгэж явдаг байлаа. Хааяа нэг юникс админтай хальт ойролцоо сууж таарвал, ярьж байгаад нь хамаг анхаарлаа хандуулсаар урдах ажлаа мартчих жишээтэй. Иймэрхүү маягаар эхний саруудыг үджээ... хэхэ.

Ингээд 4 сарын тэр нэгэн өдөр, энэ компанийн IT хариуцсан албаных нь хаалгаар ороод төрсөн хамгийн анхны сэтгэгдэл гэвэл "30% нь энэтхэгүүд юмаа", "хөөх, АВАЯ гэдэг телефон утас байдгын байхдаа" гэсэн хоёр өгүүлбэр байлаа. Инээдтэй ч юм шиг... (ядахад АВАЯ гэдэг радио антенн байдгыг монголд байхдаа олоод мэдчихсэн байдаг). За тэгээд 7 хоноод төрсөн сэтгэгдэл гэвэл хэзээд сонирхогчийн түвшинд ажиллаж байсан Windows системийг маань мэргэжлийн түвшинд хэрхэн зохион байгуулж байгааг хараад "windows ч бас аргагүй хүчтэй юмаа" гэж бодогдож байлаа. Мэдээж яаж ч бодсон ямар ч албан байгууллагад ширээний компьтер нь windows байдаг байхад, санхүүгийн байгууллагад шал өөр дүр зураг харна гэж бодож байсан маань эндүүрэл байжээ гэдгийг нэг бодлын хүлээн зөвшөөрлөө.

Өөр бас нэг мэдрэгдсэн зүйл бол энд ажиллаж байгаа залуучуудын эрч хүч, урам зориг ямар бахархмаар юм бэ гэж бодогдсон. Өглөө цаг бүртгэнэ гэсэн юм байдаггүйг нь одоо болтол гайхаад байгаа хэдий ч, ажилдаа ингэж урамтай, сэтгэлээсээ ажилладаг байхад бүртгээд ч яах юм билээ гэж нэг бодлын бодогдох юм. Хүмүүсийг ийм урам зоригтой ажиллуулах нилээд олон хүчин зүйл байгаа байх, 1-рт мэдээж цалин хөлс, 2-рт дарга цэргийн ялгаа асар бага, 3-рт хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг байдал гэж хэлж болох юм. Гэхдээ юуны түрүүнд европын соёл, энгийн нөхөрсөг харьцаа хамгийн их хөшүүргэ болдог байх гэж бодогдоно...

6 comments:

Anonymous said...

aa laitai. Mundag yumaa. Amjilt kusiiii

Anonymous said...

sain uu? Bayanzulaa

Sanaandgui blog-r ayalj yavaad chiniii blogiig olood ih bayarlalaa
Bi solongo bna 1-n. Gehdee baga angiasaa shiljeed yavchihsan hamgiin suuld bid uzesgelend barag 2 jiliin omno taarsan sanagdaj bna he he olon solongotoi bolohoor todotgov.Mundag yavj bgaag chini sonsoh ih saihan bna za tegeed amjilt husye chi mundag shuu

Bayana said...

Блог ертөнцдөө эргэн ирж байгаад их баяртай байна. Сонин ихтэй блог олныг бичиж байгаарай.

Darren Demers said...

Өөр бас нэг мэдрэгдсэн зүйл бол энд ажиллаж байгаа залуучуудын эрч хүч, урам зориг ямар бахархмаар юм бэ гэж бодогдсон. Өглөө цаг бүртгэнэ гэсэн юм байдаггүйг нь одоо болтол гайхаад байгаа хэдий ч, ажилдаа ингэж урамтай, satin bed sheets single , warm winter bed blankets , affordable cotton sheets , fancy nancy bed sheets , washed cotton duvet cover , double bed razai , crushed velvet sofa covers , velvet plush sheets , waterproof bed sheet for adults , razai cover сэтгэлээсээ ажилладаг байхад бүртгээд ч яах юм билээ гэж нэг бодлын бодогдох юм. Хүмүүсийг ийм урам зоригтой ажиллуулах нилээд олон хүчин зүйл байгаа байх, 1-рт мэдээж цалин хөлс, 2-рт дарга цэргийн ялгаа асар бага, 3-рт хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг байдал гэж хэлж болох юм. Гэхдээ юуны түрүүнд европын соёл, энгийн нөхөрсөг харьцаа хамгийн их хөшүүргэ болдог байх гэж бодогдоно...

ukdailynewsprint said...

quotidian news
Top Deals of quotidian Shopping
Latest quotidian U.S news post
Entertainment quotidian U.S News Post

zingerart said...

A copper bottle is suitable for everyone as it is packed with several health benefits. In the olden days, there used to be copper vessels which were used to store water and even food, and the entire family drank the water stored in it. There are several brands online offering copper water bottles for everybody. Buy a copper bottle online and add a fantastic chic to your life with plenty of health benefits. Since multiple studies have claimed that drinking copper water has many benefits, including better heart, digestion, and brain functionality, you must own a copper bottle.

Zinger’s designer bottles are crafted by professional artisans in India using pure copper with all essential properties. Do you wonder about the health benefits of drinking copper water? Let’s take a look at those.