Wednesday, August 15, 2007

Токиогийн хvн боллоо...

Нагояд нилээд ажил хайсны эцэст гэнэтхэн нэг өдөр л Токиод ажилд орохоор болчихлоо. Санаандаа таарах компаниа олохын тулд нилээд цаг зав зарах хэрэгтэй нь мэдээж. Та бүхэнд бас хэрэг болж магадгүй, ажил хайсан туршлагаасаа хуваалцъя.

Японд англи хэлтэй хүн ажил хайх хамгийн хялбар зам бол ажилд зуучилдаг сайтуудад бүртгүүлээд, тэнд өөрийн товч танилцуулга/CV-г байрлуулах юм. Мэдээж компаниуд ч гэсэн ажлын зараа ийм сайтуудад олноор байршуулдаг. Өөрөө зарын дагуу компаниудад хандахаас гадна, чиний CV-г үзсэн компаниуд чамтай холбоо барих гэсэн зарчмаар ажиллана. Япон хэлний 2-р түвшинд тэнцэхээргүй бол Япон компанид ажилд орох жаахан хэцүү байж магадгүй. Дан англи хэлтэй бол харин Токиод ажилд орох магадлал хамгийн өндөр байдаг.

Би хувьдаа http://www.careercross.com/ сайтад бүртгүүлээд нилээд хайж үзсэн. Англи хэлийг гол болгосон ажил гээд хайхаар 90% нь Токиод, бусад нь Осака, Нагоя гэсэн бусад хотуудад гарч ирж байсан санагдаж байна. Сар орчмын хугацаанд хэд хэдэн recruiting company-д ярилцлага өгч, нэгийн зэрэг ажлын санал авч үзсэн. Нэг гадны компанийн Окинава салбарт систем админ гэсэн ажил байсан. Окинава яаж явах вэ, дэндүү хол юм гээд больсон санагдаж байна.

Гадны компаниуд CV-тэй чинь танилцаад эхлээд заавал утсаар ярилцлага авна. Асуултын чанга сул мэдээж ярилцлага авч байгаа тухайн хүнээс хамаараас гадна, өөрийн чинь ажлын туршлага дээр үндэслэх тул сисадмин хийж байсан хүнд DNS-н талаар асуулт ирэх нь зайлшгүй. Radius дээр ажиллаж байсан гэж бичсэнийг минь үзээд нэг газар лав:

- what does ААА stand for?
- how does DNS view work?

гэх мэтчилэн их анхан шатны зүйлс асууж байсан. Ажилд орсон газрын маань утсаар авсан анхны ярилцлагад:

- What is MySQL default engine?
- How can you copy a file from one WS to another, if you do not have ftp?

Мөн web cretificate-н талаар, бас http session-ы талаар асуусанд нь сайн хариулж чадаагүй санагдаж байна. Дараа нь нүүр тулсан ярилцлаган дээр харин нэг хүн нь security-н талаар, dns spoofing attack, dictionary attack-н талаар нилээд дэлгэрэнгүй ярилцаж ийм тохиолдолд, тийм үед системийг хэрхэн хамгаалах вэ гэхчлэн scenario-той асуултууд тавьж байсан. Нөгөө нөхөр нь харин mail system, reverse DNS-н талаар ойр зуурын зүйл асууж байсан санагдана. За ямар ч байсан тэгээд тэр компанидаа ажилд орохоор болсон доо.

Энд надад нэг ойлгож авсан зүйл бол, ямар ч компани, ямар ч мундаг хүний өмнө өөртөө итгэлтэй, өмнөө тавьсан зорилготой, үнэхээр мэдэхгүй асуулт асуувал "энэ тал дээр надад ажилласан туршлага байхгүй тул би таны асуултанд хариулж чадахгүй юм байна. Харин тэрний талаар би мэднэ..." гэх ч юмуу хүнд байдлаас гарч чаддаг байх хэрэгтэй санагдсан. Ярилцлага авч байгаа хүмүүс чинь чамайг асуултанд унагаах зорилготой биш, чиний мэдлэг чадварыг зөв олж үнэлэхийн тулд асуулт тавьж байгаа учраас, магадгүй оновчгүй асуулт тавьбал зөв тийш нь залаад явах мэдрэмжтэй байх хэрэгтэй болвуу.

Манай залуучууд хаана ч гологдохгүй гэж би боддог шүү. Гол нь өөртөө итгэлтэй, өмнөө тавьсан зорилготой яваарай залуусаа!

7 comments:

Unknown said...

Амжилт.

Bayana said...

OBP зариулж нэг юм бичээрэй хө. Орой дамжуулна аа

bayarsaikhan said...

Odoo ch alzahguiyee gej ...

Battur Sanchin said...

Сайн байна уу, өнөөдөр найз Ганбаагийнхаа блогоос блогчидын бүх RSS линкийг googlereader-т оруулаад, ажлын зав зайгаар уншиж суулаа. Өөрийг тань юникс тойрсон орчинд ажиллаж, амьдардаг мундаг админ бүсгүй гэж боддог байлаа. Reader-т таны Энэ дэлхий....-ээр эхлэсэн нэртэй бичлэг бичигдсэн байна. Уншаад л таныг хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Эрч хүч хайрласан бичлэгүүдээрээ тун удалгүй залуус бидэнд бэлэг барина гэдэгт итгэлтэй байна. Танд өндрөөс өндөөөөөөөөр амжилтыг хүсье.

Battur Sanchin said...

Аа мөн, IT Bloggers гэсэн буланд ochko - Очирбат гэсэн байна. Очирхуяг шүү. Надад их зүйл хэлж өгч байсан багш минь байгаам.

baynaa said...

Боорчи, чамайг би сая л танилаа. Их эх оронч залуу байсан нэрээ яг олоод сонгочихсон байна :).

battur-д, коммент үлдээсэнд баярлалаа. Хүнд хэрэгтэй хэрэггүйг мэдэхгүй ч баахан юм сараачих дуртай хүн дээ, би. Хааяаа бас зарим юмаа мартчих гээд байдаг тул өөрийнхөө бичсэнийг эргүүлээд унших үе ч бий. Юутай ч Очко-гийн нэрийг засаад биччихлээ. Өөрөөс нь ч асуулгүй блогтоо нэмчихсэн байдаг, магадгүй тэгэж байгаад нэг өдөр та бүхэнтэй танилцах байлгүй дээ.

Regards,
baynaa.

Pearle Deppsu said...

Аанхаа, иймэрхүү асуултууд асуудаг юм уу? Зио зио зио, бага ч гэсэн мэдээлэл өгсөнд баярлалаа :D