Monday, December 25, 2006

Midas/Monita-гийн 2006 оны шилдэг сонголтууд

Дуугүй байя гэсэн ёстой хэл загатнаад байж болдоггүйээ... Уг нь хүмүүсийн хөдөлмөрийг доош нь хиймээргүй л байна, гэхдээ л энэ оны шилдэгүүдийг шалгаруулсан нь гэж IT-д зүтгэдэг хүмүүсийг дэндүү басамжилсан хэрэг болжээ... Номинацууд нь ч гэж үнэн шогийн, тоо нь гүйцэхгүй болохоор нь нэмээд байсан юмуу даа...

Номинацууд:
1. Интернетийн шилдэг үйлчилгээ
2. Холбооны багцийн шилдэг үйлчилгээ
3. МХХТ-н шилдэг сургалт
4. Шилдэг програм хангамж
5. Шилдэг веб
6. Борлуулалтын дараах шилдэг үйлчилгээ
7.
МХХТ-н зээлийн шилдэг үйлчилгээ
8. Шилдэг компьютер
9. Шилдэг хэвлэх төхөөрөмж
10. Шилдэг хувилах төхөөрөмж
11. Шилдэг гар утас
12. Хамгийн олон нэр төрлийн цахилгаан бараа борлуулагч
13. Хамгийн олон нэр төрлийн
МХХТ-н бүтээгдэхүүн борлуулагч
14. Дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг анхлан нэвтрүүлэгч
15. МХХТ-н шилдэг реклам

Зээ нэг иймэрхүү, хараад байхад бас ч гэж боломжийн ч юм шиг. Тэгсэн "MXXT-н зээлийн шилдэг үйлчилгээ" гэдгийг ёстой толгой хүлээж авахгүй байна. Зээлийн шилдэг үйлчилгээ нь IT-д одоо ямар хамаа байдын бол доо. Хараад байхад IT гэдгийг computer гэдэг төмөр хайрцагтай холбоотой гэж ойлгоод байх шиг байгаан. Тэрийг худалдаж авахад зээл олгохоор "IT-н шилдэг зээлийн үйлчилгээ" болчдийн байна. За тэгсэн "МХХТ-н шилдэг сургалт" гэдэгт нь "Best төв - компьютерийн анхан шатны сургалт" гэжийнэ. Анхан шатны сургалт гэдэг нь одоо Word, Excel заадаг санагдаад байхын, эсвэл 10 хуруугаар бичихийг ч заадаг билүү... Яадахад Datacom-c зохиосон APNIC-н сургалтыг оруулчихгүй яасан юм бол доо гээд энүүхэндээ ярилцаад амжтал, "өөрөө нэрээ дэмшүүлж тэрнийхээ хойноос гүйж байж шалгардаг" гэнэ гэж тайлбарлацгаах юм.

За тэгээд гадны баахан электрон барааг шалгаруулснаа ард нь компаны нэрийг нь бичиж, албан ёсны гэрээт борлуулагчийг нь хэлж байгаан байхаа. Юуг шалгаруулаад байгааг нь нэг их ойлгосонгүй... Өчигдөрхөн MCS шилдэг брэнд компьютерээр шалгаруулсан Athena-гаа рекламдаад л байна лээ... "MIDAS/Monita-г шалгаруулсан оны шилдэг компьютер" гээд л...

"Интернетийн шилдэг үйлчилгээ", "Холбооны багцийн шилдэг үйлчилгээ", "Шилдэг програм хангамж" гэдэг нь бол чихэнд арай чимэгтэй сонсогдож байна.

Энэ байгууллагаас шалгаруулсан энэ сонголтууд чинь үнэхээр ядмаг юм байна ш дээ. Бид нар үүнээс дээрхэн шалгаруулалт хийчиж чадахгүй гэжүү залуусаа...

RBL гэж юу вэ?

RBL-г тойрсон асуудлуудтай нилээд олон тулгарч байсан, мөн хүмүүс ч нилээд асуудаг тул энэ талаар ярилцъя.

RBL гэж юу вэ? хэрхэн ажиллах вэ?
RBL гэдэг нь Realtime Blackhole List гэсэн үгийн товчлол бөгөөд спам, вирус тарааж буй IP болон домэйн нэрүүдийг бүртгэж байдаг систем юм. Хамгаалалт муутай серверээр spam trap буюу занга тавьж, түүгээр дамжуулан спам, вирус явуулахыг оролдож байгаа IP/домэйнуудыг бүртгээд сууж байна гэсэн үг юм. Ийм төрлийн нийтэд зориулагдсан нилээд олон системүүд байх ба ихэнх нь судалгаа шинжилгээний ажилд зориулагдсан байдаг. Yahoo зэрэг өргөн цар хүрээтэй мэйл системтэй газар гадны зүйлд найдалгүйгээр өөрийн RBL-тэй байх нь бий.

Мэйл серверүүд гаднаас SMTP холболт үүсэх тоолонд RBL-үүдрүү асуулга явуулж шалгана гэсэн үг юм. Хэрэв энэ мэйл серверийн асуусан аль нэг RBL-д тухайн IP бүртгэгдсэн байвал, сервер холболт үүсгэхээс татгалзаж, энэ талаар товч тодорхой хариу өгнө. Аль RBL-үүдээс асуух вэ гэдгийг админ урьдчилж зааж өгсөн байх ба олон найдвартай RBL-с асууснаар спамтай тэмцэж чадна.

RBL-д орсон тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?
Мэдээж мэйл явахгүй буцаж ирэх асуудлууд гарна(яваад таг болно гэсэн үг биш шүү!). Хүлээн авч байгаа талын SMTP мэйл сервер холболт үүсгэхээс татгалзах тул та энэ талаар тодорхой дурдсан мэйлийг хүлээн авах болно.

Миний IP RBL-д орчихсон юм болвуу?
http://www.robtex.com/rbls.html энэ хаягаар орж шалгаж үзээрэй. Хоосон цонхонд IP хаягаа бичээд GO товчин дээр дарна. 100 орчим RBL-д хайлт хийн үр дүнг танд үзүүлэх болно. Улаан мөрүүд гарч ирвэл таны IP тухайн RBL-д бүртгэгдсэн гэсэн үг юм.

Яагаад RBL-д бүртгэгддэг вэ?
Шалтгаан нь: галтхана, router зэрэг сүлжээний төхөөрөмжийн хувьд түүний цаана байгаа NAT хийгдсэн дотоод сүлжээний Windows PC-нүүд вирүстсэний улмааc сүлжээний төхөөрөмжийн гадаад IP-г ашиглан спамдаж байна гэсэн үг юм. Мэйл серверийн хувьд харин та гадны спамыг өөрөөрөө дамжуулж байна гэсэн үг дээ. Энэ нь таны мэйл сервер openrelay маягаар ажиллаж байна(хаа хамаагүй газрын мэйлийг relay хийх буюу дамжуулж байна), эсвэл таны спам/вирус филтер муу байна гэсэн үг юм. Мөн зарим тохиолдолд мэйл серверийн Reverse DNS бичлэг байхгүй бол бусад серверүүд SMTP холболт үүсгэхээс татгалздаг тул Reverse DNS бичлэг хийлгэхээ мартуузай!

Миний галтхана, router, мэйл сервер RBL-д орчиж, одоо яах вэ?
Таны галтхана, эсвэл router-н IP RBL-д оржээ. Мэдээж бүртгэгдсэн RBL-үүдийн бүртгэлээс өөрийн IP-г хасуулах арга хэмжээ авна. Хасах процесс RBL-үүдээс шалтгаалан янз янз байна. Зарим нь онлайн форм бөглүүлээд хялбархан хасчихдаг байхад, зарим нь зохисгүй зүйл хийсэн түвшинээс шалтгаалан мөнгө төлөхийг шаардана. Мөнгө төлөх шаардлагагүй ч нилээд хүнд шаардлага тавьж байж бүртгэлээс хасдаг газрууд байна. Тавигдах шаардлагууд: тухайн галтханаар NAT хийгдэн гарч буй бүх PC-ны вирусыг цэвэрлэх, хэрэв мэйл сервер бол openrelay хийхгүй байх, спам болон вирус филтерээ сайжруулах гэх зэрэг... За би ингэж, тэгэж системээ сайжрууллаа гэж мэйл бичээд хариуг нь хүлээн авах хүртэл 7-10 хоног лав шаардана. Гэтэл мэйл ажиллахгүй доголдоод байдаг...

Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай бол галтхана, router-н хувьд IP-г нь солиод хэсэгхэн хугацаанд аргалж болох юм. Харин вирусээ цэвэрлэхгүй бол дахиад л BL-д орно. Хэрэв PC-г хэрэглэж байгаа хүмүүс энэ талаар ямар ч ойлголтгүй, байгууллагa дотроо чанга дүрэм мөрддөггүй бол вирусыг цэвэрлэж дуусна гэж байхгүй. Тиймээс галтханынхаа 25-р портыг хаан, зөвхөн зөвшөөрөгдсөн ганц мэйл серверээр(дээр нь спам/вирус филтер ажиллаж байгаа) мэйл трафикийг дамжуулах арга байж болно. Энэ нь ISP зэрэг үйлчилгээ үзүүлдэг газруудад илүү тохиромжтой.

Мэйл серверийн хувьд IP-г солино гэдэг хүндрэлтэй асуудал, DNS бичлэг шинэчлэгдэхэд дор хаяж нэг өдөр шаардагдах тул тэр хооронд мэйл хүлээн авах боломжгүй болно. Мэйл серверийнхээ спам/вирус филтерийг сайжруулахаас гадна, өөрийн болон гадны RBL-г ашиглах, relay хийх IP Zone, IP хаягуудыг нарийвчлан тогтоож шаардлагагүй бол relay хийхгүй байх нь хамгийн үр дүнтэй болохыг анхаараарай.