Friday, October 27, 2006

Oyunbodol blog

Оюунбодолын үлдээсэн линкээр орж түүний нийтлэлийг уншлаа. Түүний хэлсэн зарим нэг санаа үнэхээр дэмжүүштэй юмаа. Хараад байхад блог бичдэг хүмүүс зөндөө болж, хүн болгон мэдээж өөрийн сонирхдог зүйл, эсвэл хийдэг ажлынхаа талаар, зарим нь бодол эргэцүүллээ гээд л бичдэг. Мэдээж энэ бүгдийг ганцхан өөртөө зориулж бичнэ гэж байхгүй. Өөрийн хүсэл санаа нэгтэй хүмүүст хүрч тэдэнд бодол саналаа хүргэх гэж л бичдэг байж таараа. Миний хувьд ч ялгаагүй мэдэж чадаж байгаа юм байвал хүмүүст хэрэг болох байх гэсэн үүднээс л бичдэг. Тэгээд хүмүүсийн үлдээсэн comment-г уншаад урам авдаг. Блог бичих сайхан санагддаг, нэг бодлын өөрийн үүргээ гүйцэтгэж байна гэж боддог. Мэдээж одоогоор зөвхөн хийж байгаа ажлынхаа хүрээнд sysadmin-уудад зориулсан нийтлэл бичиж байна. Гэхдээ надад өөр зөндөө бодож санаж явдаг зүйл бий. Жишээ нь байгал орчноо хамгаалах талаар хүмүүстэй санал бодлоо солилцмоор санагддаг. Байгалаа хамгаалах талаар зарим хүмүүсийн блогыг уншаад таалагдсан.

Гэхдээ бидэнд нийтлэг нэг зүйл байгаа нь хийхээсээ их яридаг л асуудал байна даа. Ямар нэг зүйл хийж эхлүүлэхийн тулд эхлээд нэгдэх хэрэгтэй. Тийм болохоор нэгдэх боломжийг нь хамгийн түрүүнд бүрдүүлж өгөх хэрэгтэй байх шүү.

Сая л гэхэд надад Цэвэл гуайн толь бичгээс нэг үг харах хэрэг гарлаа. Тэгээд Хотын Нийтийн Номын Сангийн Бэгзээгээс электрон хэлбэрээр байдаг уу? гэж асуусан. Тэр хариуд нь "чи Цэвэлийн толийг асуусан 2 дахь хүн нь боллоо. Харамсалтай нь үгүй. Номын электронжуулах ажил удаашралтай байна" гэсэн. Тэр надад "онлайн номын сан гэвэл БСШУЯамны http://www.elibrary.mn/ байна" гэлээ. Зохиолчдийн намтар гэдэг дээр нь Цэвэл гуай ч алга. Уран зохиол, хүүхдийн номнууд хэд хэд орсон байна. Электрон номын сан гээд ч яригдаад л байдаг, төсөл хэрэгжүүлж байна гээд л байсан. Тэгсэн яг харахаар юу ч байдаггүй юм байна. Ямар сайндаа л "Тэр номнуудыг нь хэн оруулдаг юм бээ. Мөнгө санхүү нь хүрдэггүй юмуу, тийм бол тэрийг нь цуглуулаад өгье л дөө. Чи Цэвэлийн толийг оруулаад өгөөч" гэж байхав...

Цэвэлийн толь электрон хэлбэрээр байдаг болчвол гадаадад байгаа Монголчуудад маань их л хэрэгтэй байх сан. Бэгзээ надад ямар ч байсан нэг хариу хэлэх байх гэж хүлээж байна.

4 comments:

Оюунбодол said...

миний бичсэнийг уншиж бас ингэж бичсэнд баярлаж байна.
бусдын бодлыг шүүжлэх биш дэмжиж талаас нь ойлгож байгаад бас баяртай байна.
ингээд цаашдын хамтрагчид боллоо гэж ойлгож байгаа шүү.
-- амжилт --

Зэлмэ said...

Кэлээд юукэв ээ.

Оюунбодол said...

БЛОГ БИЧИГЧИД ЭЭ.. II
http://oyunbodol.blogspot.com/

Unknown said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481