Friday, February 25, 2000

Давхар цэгийг хэрэглэх тухай - (:)

Дүрэм №55.
Давхар цэг (:):
1. Аливаа хүний хэлсэн үг, бодол санаа зэргийг бичихдээ өмнө нь өгүүлэгч, бодогч эзний дараа давхар цэг тавиад уг хөндлөнгийн үгийг хашилтад бичнэ. Жишээлбэл: Багш: “Хичээлээ эхэлье” гэж сурагчдад хэлэв.

Давхар цэгийн дараа хашилтын оронд урт зураасыг хэрэглэж болно. Ингэвэл гол төлөв догол мөрөөс эхэлж бичнэ. Жишээлбэл: Багш:
- Хичээлээ эхэлье гэж сурагчдад хэлэв.

2. Аливаа тоочин хэлэх зүйлийн өмнө хамтатгасан буюу угтсан утгатай (жишээ нь, жишээлбэл, тухайлбал, үлгэрлэвэл, нэрлэвэл зэрэг) үг байвал давхар цэг тавина. Жишээлбэл: Жишээ нь: гэх мэт

No comments: