Friday, February 25, 2000

Тусгаарлагч ъ, ь-ийн тухай

Дүрэм №34.
Тусгаарлагч ъ, ь:
1. Эр үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: авъя, олъё, товъёг, угтъя
гэх мэт.

2. Эм үгэнд е эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: өгье, үзье, тэнцье гэх мэт.

Я, е, ё, ю үсгүүд эгшиг ба зөөлний тэмдгийн дараа залгаж ороход өмнө нь хатуу, зөөлний тэмдэг (ъ, ь) бичихгүй. Жишээлбэл: саная, хичээе, олгоё, байя, хөгжөөе, барья, орхиё, цохьё гэх мэт.

5 comments:

Unknown said...

туу, инээ, хий, өргө, зорь, холь, тарь

Unknown said...

энийг яаж бичих вэ

Anonymous said...

тууя, инээе, хийе, өргөе, зорьё, хольё, таръя

touchstone3 said...

сөгдөе гэхүү сөгдье гэхүү

Esu said...

сонсоё гэх уу эсвэл сонсъё гэх уу
тоглоё-тоглъё
бичие-бичье
аль нь вэ