Friday, February 25, 2000

Үг хурааж бичих тухай

Дүрэм №48.
Үг хурааж бичих:

Хэдэн үгээр бүтсэн нэг нэрийг хурааж бичиж болно.

1. Эхний үеэр хураана. Жишээлбэл: ня-бо (нягтлан бодогч), тө (төгрөг), мө (мөнгө) гэх мэт.

2. Эхний үсгээр хураана. Жишээлбэл: МАХН, МУ, МҮАН гэх мэт.

3. Заримдаа хоёр үгээр бүтсэн нэг нэрийг хураахдаа хоёр үгийн эхний үсгээр хураана. Жишээлбэл: БХ-Баянхонгор, УБ-Улаанбаатар гэх мэт.

4. Зарим үгийг эх адгийн үсгээр хурааж болно. Жишээлбэл: 18-р хурал, 5-р сар, н-р (нөхөр), д-р (доктор) гэх мэт.

5. Оноосон нэрийг үсгээр хураавал бүх үсгийг томоор бичнэ. Үеэр хураавал үеийн эхний үсгийг буюу бүх үсгийг томоор бичнэ. Хүний овог нэрээс бусад оноосон нэрийг хураасан үсгийн ард цэг тавихгүй. Жишээлбэл: МСДН, МУ, ХЗХ (Хөгжмийн зохиолчдын холбоо), МонЦаМэ буюу МОНЦАМЭ, Д.Нацагдорж, Ц.Гайтав гэх мэт.

No comments: